Адель таван жилийн “чөлөө” авав

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Адель таван жилийн “чөлөө” авав

Грэммийн хөгжмийн наадмын хамаг шагналыг авч чадсан Их Британийн дуучин Адель хувийн амьдралаа зохицуулахаар урлагийн ертөнцөөс таван жилийн “чөлөө” авах гэж буйгаа мэдэгдсэн гэнэ. “The Rolling in the Deep” дуугаар алдаршсан Адель өмнө нь карьер хөөснөөс болж, зүрхээ шархлуулж байсан удаатай аж. Тэрбээр саяхан “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Харамсалтай нь би дор хаяж дөрөв таван жил дуулахгүй. Гэр бүлтэй болмоор байна. Цаашид энэ маягаар явбал ганцаараа үлдэх байх” гэжээ. Түүнээс амралтаа аваад юу хийх вэ гэж асуухад Адель “Юу хийхээ сайн мэдэхгүй л байна. Ямар ч  байсан гэрлэж, хүүхэдтэй болно. Тэгээд сайхан ногооны талбайтай болох байх” гэж хариулсан гэнэ. Адель Грэммийн шагнал гардуулах ёслолд найз залуу Саймон Конекитэй хамт ирсэн аж. Саймон түүнийг хоолойн мэс засалд орсноос хойш халамжилж хажууд нь байсан гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж