“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ – 2012” болно

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ – 2012” болно

Монгол Улсын эрдэс баялгийн салбарт ажиллагсад ололт амжилтаа ярилцаж, цаашдын ажлынхаа шинэ санаа, шийдвэрлэх асуудлын талаар зөвлөмж гаргах зорилготой ээлжит “MONGOLIA MINERAL EXPLORATION ROUNDUP 2012″ чуулга уулзалт ирэх сарын 29-31-ны өдрүүдэд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгуулагдах гэж байна.

 Хурлын үеэр Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, салбарын эдийн засаг ба менежмент болон гидрогеологи – геоэкологийн асуудлууд, мөн хувийн хөрөнгөөр хийгдэж буй геологи-хайгуулын ажлын үр дүн зэрэг өргөн хүрээний асуудлаар илтгэл хэлэлцүүлэг, Чуулганы хүрээнд “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэнг зохион байгуулж, “Шилдэг дээж” 3 төрлөөр, “Монгол орны байгаль хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж ховор агшин, ур чадвар, байгалийн өвөрмөц тогтоц гэсэн 3 төрлөөр шилдэг бүтээлүүдийг шалгаруулах юм байна. Хурлын сүүлийн өдөр “Нүүрсний ордын геологи ба эрэл, хайгуулын аргачлал” болон “Далайн царцдасын шургалттай холбоотой метал ашигт малтмалын хүдэржилт” сэдвээр нэг өдрийн сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Г.Батболд

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж