Хурлын үеэр Монгол орны геологи-стратиграфи, тектоник-магматизм, ашигт малтмал-металлогени, эрэл-хайгуулын аргачлал, салбарын эдийн засаг ба менежмент болон гидрогеологи – геоэкологийн асуудлууд, мөн хувийн хөрөнгөөр хийгдэж буй геологи-хайгуулын ажлын үр дүн зэрэг өргөн хүрээний асуудлаар илтгэл хэлэлцүүлэг, Чуулганы хүрээнд “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэнг зохион байгуулж, “Шилдэг дээж” 3 төрлөөр, “Монгол орны байгаль хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж ховор агшин, ур чадвар, байгалийн өвөрмөц тогтоц гэсэн 3 төрлөөр шилдэг бүтээлүүдийг шалгаруулах юм байна. Хурлын сүүлийн өдөр “Нүүрсний ордын геологи ба эрэл, хайгуулын аргачлал” болон “Далайн царцдасын шургалттай холбоотой метал ашигт малтмалын хүдэржилт” сэдвээр нэг өдрийн сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Г.Батболд