
“Нюанс”-ын гүнж нар аав нарынхаа авьяасыг өвлөсөн, сэргэлэн цовоо охид байдаг гэж цэцэрлэгийн багш нар нь магтдаг гэнэ. Аливаа уралдаан тэмцээнд цэцэрлэгээ төлөөлөн оролцдог гурван охиныг ирээдүйд “мундаг” дуучид болно гэж итгэдэг юм билээ. “Нюанс”-ын гүнж нар өнгөрсөн арванхоёрдугаар сард “Нюанс” хамтлагийн арван жилийн ойн баярын тоглолтод тайзнаа гарч, аавууддаа цэцэг бэлэглэж үзэгчидтэй мэндчилж байсан.
М.Урин