Хьюстоны нөхрийг оршуулгад оролцуулахгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Хьюстоны нөхрийг оршуулгад оролцуулахгүй

Хөгжмийн ертөнцийн харвасан од Уитн Хьюстонтой салах ёс гүйцэтгэх ёслол ирэх бямба гаригт төрөлх Нью Жерси мужийн НьюАрк хотод болох гэнэ. Гэр бүлийн хүрээнд болох уг ёслолд ойр дотны цөөн хэдэн хүн оролцох боловч түүний экс нөхөр Бобби Брауны нэрийг оруулаагүй гэнэ. Дуучны цогцсыг өнгөрсөн бямба гаригт Лос Анжелесын нэгэн зочид буудлын өрөөний усны онгоцон дотроос олсны дараа түүнийг живж нас барсан гэх цуу яриа гарсан  боловч мөрдөгчид үүнийг няцааж байгаа аж. Харин хордлогын шинжилгээний хариу гарахад цогцосноос тайвшруулах эм илэрчээ. Попын хатан хаан гэгдэж байсан дуучны уналтад түүний нөхөр Бобби Брауныг буруутгадаг. Уитни Хьюстонтой 14 жил ханилсан Бобби Брауныг эхнэрээ хар тамхинд уруу татсан хүн гэдэг аж. Хьюстоны ганц охин Кристина раун ээжийгээ нас барснаас хойш сэтгэлийн хямралд орж, эмнэлэгт хэвтсэн боловч аав нь түүнд санаа тавьж байгаа гэнэ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж