Windows 8-ын онцгой таван боломж

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Windows 8-ын онцгой таван боломж

Та бүхэнд зориулан Windows XP, Vista болоод Windows 7-ын дараагийн үе болон гарч ирж буй тус системийн онцлог 5 талыг танилцуулж байна. Windows 8 үйлдлийн системийг компьютерт зориулсан үйлдлийн системүүдээс хол тасарч хувьсгал хийж чадсан гэж олон хүмүүс үзэж байна. Энэ нь нэг талаар Майкрософтын хүсэл эрмэлзэл, нөгөө талаас Эпплд зах зээлээ алдахгүйн төлөөх тэмцлийн илэрхийлэл бизээ. Саяхан тус үйлдлийн системийн хөгжүүлэлтийн явцаас урьдчилсан байдлаар олон нийтэд танилцуулсны дараа дэлхийн олон технологийн сайтуудад үнэлэлт дүгнэлт гарчээ.

Өрсөлдөөний нэг гайхамшигтай тал бол байгууллагууд дундаас хамгийн шилдэгийг нь гарган харуулдагт оршдог. Онцлог, давуу талуудыг дурдвал:


1. Асахдаа хурдан болсон

Windows системийн урьдны хувилбаруудаас унших, асах хурд нь харьцангуй нэмэгдсэн. Системийн нөөцөө ачааллахдаа бичил программууддаа жигд тараан хуваарилах болсноор энэ боломжийг олж авчээ. Windows 7-н CPU-тэй харьцуулснаар бол Windows 8 нь илүү хурдан асдаг болсон байна.

Хэрхэн ингэж чадав? Унтраах үед системийн нөөц файлууд нь “санагдаж” эргээд асаахад хурдан болсон байна.

2. Шинэлэг, уян хатан дэлгэц

Компьютерээ асаан Windows 8 руу нэвтэрч орох үед танд хамгийн эхэнд программуудыг дөрвөлжлөн өрсөн байдлаар харуулах хэрэглэгчийн хэсэг /интерфэйс/ нь харагдана. Үүнийгээ Метро интерфэйс хэмээн нэрлэжээ. Өнгөцхөн харвал мэдэрдэг дэлгэцтэй комьютерийн төхөөрөмжүүдэд тохирсон мэт санагдаж ч магад. Үнэндээ ч энэ систем суусан таблет компьютер, ухаалаг утас зэргийг хэрэглэж байхдаа эдгээр дээр дарвал нээгдэх юм. Мэдээж та өөрийн хүссэнээр дэлгэцийн хаана юу байхаа тохируулах бүрэн боломжтой.

Гэхдээ хамгийн гоё зүйл нь Windows 8 дэлгэц дээрхи программуудаа дээр доор байрлуулан зохион байгуулж тохируулахаас гадна нээсэн байгаа програм тухайн цаг мөчид хэрхэн ажиллаж байгаа талаархи мэдээллийг /real-time information/ харуулдагт оршиж байна. Өөрөөр хэлбэл, цаг агаарын мэдээллийг харуулдаг програм /app буюу application/-ыг нээж идэвхижүүлэхгүйгээр байгаа хотынхоо цаг агаарын мэдээг харах боломжтой юм. Энэ нь э-мэйл зэрэг бусад арр-д ч мөн адил. Ингэснээр цаг бүр мэдэгдэж байхаар тохируулснаар тань хамгийн чухал, тулгамдаж байгаа ажлаа цаг алдалгүйгээр гүйцэтгэх боломжийг олгож байгаа юм.

3. Сайжруулсан хайлт хийх функц

Start цэсний доор байдаг хайлт хийхэд зориулагдсан талбар байхгүй болсон. Бүр билэгдэл нь болсон Start цэс ч байхгүй болсон!

Энэ нь компьютерээсээ юм хайх хэрэггүй болсон гэсэн үг биш л дээ. Ямар нэгэн үг шивэхэд баруун гар талаас хайх хэсэг гарч ирэн хайлтаар илэрч байгаа үр дүнг харуулна. Үр дүнг харуулахдаа тухайн хайсан үгтэй тохирч байгаа бүх арр, файлуудыг шууд гаргаж ирнэ.

Мөн Windows 8-ын хайлтын функцийг сайжруулж өгөхөөр хийгдсэн хайлтын арр-уудыг ашиглан юм хайх боломжтой. Дэлгэцийн баруун талд үүсэх хайлтын талбар дээр арр-уудаас сонгон хайлтанд ашиглаж болно. Жишээ нь, хэн нэгэн нэр бүхий хүнээс ирсэн мэйлүүдийг тусгайлан хайя гэвэл нэрийг нь бичин э-мэйлийн арр дээр даран хайж олно.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: http:unaga.net/technology

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж