Петровис, НИК компани үнээ хямдрууллаа | News.MN

Петровис, НИК компани үнээ хямдрууллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Петровис, НИК компани үнээ хямдрууллаа

Петровис, НИК компани шатахууны үнээ хямдруулан
 хэрэглэгчиддээ бэлэг барьлаа.

Петровис, НИК компани Монгол орны өнцөг булан бүрт байрлах 400 гаруй шатахуун түгээх станц, өргөн сүлжээгээрээ дамжуулан нийт хэрэглэгчиддээ Баясгалант хэмээх усан луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан шатахууныхаа үнийг хямдруулан бэлэг барьж байна. Тухайлбал Улаанбаатар хотод шатахууныхаа бүх төрөлд литр тутамд 50 төгрөг, хөдөө орон нутагт 50-80 төгрөгийг литр тутамд хямдрууллаа.

Улаанбаатарт мөрдөгдөж буй үнийн тариф:

Шатахууны нэр, төрөл

Өмнө нь мөрдөгдөж байсан үнэ

Одоо мөрдөгдөж буй үнэ

1

А 80

1480

1430

2

АИ 92

1780

1730

3

ДТ түлж

1830

1780

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж