УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаан хийж дууслаа. Гэхдээ бүлгийн зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол тус бүлэг цаг үеийн асуудлаар хуралджээ. Ингэхдээ намрын чуулганыг завсарлуулахтай холбоотой асуудал хэлэлцэж, чуулганыг өнөөдрийн дотор багтааж завсарлуулах чиг гаргасан байна. УИХ-ын чуулганыг сунгах хугацаа УИХ-ын даргын бүрэн эрхийн хүрээнд долоо хоног байдаг аж. Харин энэ хугацаа үдсэндээ дуусгавар болж байгаа учраас чуулганы хугацааг дахин сунгах боломжгүй. Тиймээс намрын чуулганыг өндөрлүүлээд, эргэж ээлжит бус чуулган зарлаж болох талтай гэж үзсэн гэх мэдээлэл байна.
Г.Дарь