Грек дефолт зарлахад тун ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Грек дефолт зарлахад тун ойрхон байна

Грект хоёр дахь багц тусламжийг үзүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх Евро бүсийн сангийн сайд нарын энэ сарын 15-ны ээлжит чуулган цуцлагдав. Ирэх даваа гаригт болохоор  хойшлогдсон уг уулзалтын хэвлэлийн бага хурал өнөөдөр болно. Евро группын дарга Жан-Клод Юнкер хурал цуцлагдсан шалтгааныг тайлбарлахдаа “Грекийн эрх баригчид итгэл үнэмшилтэй зээлийн баталгааг гаргаж өгч чадаагүй. Мөн  энэ онд зарлагаа 325 сая еврогоор танах нэмэлт төлөвлөгөөгөө танилцуулж амжаагүй” гэв. Өөрөөр хэлбэл Грекийн бодлого тодорхойлогчдын гарын үсэг бүхий хоёр баримтыг Афин сайд нарын чуулганаар бэлдсэн байх ёстой байв. Гэвч зарим улс төрчид гарын үсэг зурахаас татгалзжээ. Учир нь тэтгэмжээ багасгах аргаар танахаар төлөвлөж байгааг эсэргүүцэж байгаа юм. “Грекийн улс төрчид нэг зөвшилцөлд хүрч, баталгаанд гарын үсэг зурсан баримт бэлэн болоогүй цагт бид шийдвэр гаргахгүй” хэмээн Жан-Клод Юнкер мэдэгджээ. Хэрэв Евро бүсийн сангийн сайд нар Грект хоёр дахь багц тусламжийг үзүүлэхээс татгалзвал тус улс нь гуравдугаар сарын 20-ны өдөр гэхэд дефолт зарласан байна.

Э.Од     
 
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж