Дэлхийн банкны Ерөнхийлөгч ажлаа өгнө

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны Ерөнхийлөгч ажлаа өгнө

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Роберт Зюллик өчигдөр албан тушаалаасаа огцрох гэж буйгаа мэдэгджээ. Дэлхийн 187 орон гишүүнээр элссэн хамгийн том зээлдэгч байгууллагын тэргүүн, 58 настай Зюллик ирэх зургадугаар сарын сүүлээр албан тушаалаа өгнө гэдгээ удирдах зөвлөлдөө мэдэгджээ. Роберт Зюллик санхүүгийн хямралын маш ээдрээтэй үед Дэлхийн банкны тэргүүнээр таван жил ажилласан юм. Ямартай ч энэ мэдээллийн Дэлхийн банкны удирдах зөвлөл Зюлликийн оронд томилох шинэ хүнийг хайж эхэлсэн байна. 

68 жилийн өмнө анх байгуулагдсан Дэлхийн банкны дүрэмд тус банкны ерөнхийлөгчөөр Америкийн иргэнийг,  ОУВС-ийн тэргүүнээр Европ хүнийг томилох тухай заасан байдаг аж. Гэвч Хятад, Энэтхэг, Бразиль зэрэг эдийн засаг нь хурдацтай өсч буй орнууд дээрх журамд өөрчлөлт оруулахыг шаардах болсон билээ. Өнгөрсөн жил ОУВС-ийн тэргүүнийг Европоос өөр орноос томилох асуудал маргаан дэгдээсэн боловч Францын Сангийн сайд асан Кристин Лагардыг томилсон. Роберт Зюлликийн оронд АНУ-ын Төрийн Департаментын нарийн бичгийн дарга Хиллари Клинто, Сангийн нарийн бичгийн дарга Лоуренс Саммерс нарын нэрс дурьдагдсан боловч Хиллари Клинтон нэрээ дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн гэнэ. Роберт Зюлликийг АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш томилж байсан юм. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж