Уран илтгэгчийн уралдаан болов

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Уран илтгэгчийн уралдаан болов

Даланзадгад хотын гуравдугаар сургуулийн ахлах бүлгийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Илтгэгч бүхэн Монголын ирээдүй” сэдэвт илтгэлийн уралдаан болсон байна. Эв эеийг эрхэмлэсэн иргэнлэг хүн болох цаашлаад харьцааны соёл, ярих чадвар хосолсон сайн илтгэгч болох нь тэдний гол зорилго хэмээн уралдаанд оролцогсод сэтгэгдлээ хуваалцжээ. Ярих эрдэм, илтгэх урлагийг эзэмших нь өнөө үеийн хэрэгцээ шаардлага болж байгааг зохион байгуулагч багш нар нь дурьдаад ,сурагчид нь  хэл шинжлэлийн гайхамшигт  урлагийг жилээс жилд улам сайжруулан хөгжүүлж байгаад баяртай байгаагаа онцолсон байна.

Э.Саруул
 

                                                                                                                                                                      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж