Еврейн уран зохиолын зөвлөл өнөө жилийн “Сами Рохр” еврейн уран зохиолын төлөөх шагналын эзнээр Америкийн сэтгүүлч Гал Бекерманыг тодруулснаа зарлав. Галын бичсэн Оросын еврей нарын амьдралын түүхийг өгүүлсэн “Тэд ирэхээр бид явна” нэртэй романд энэхүү шагналыг олгожээ. Түүнд 100 мянган ам.доллар олгох бөгөөд шагнал гардуулах ёслол ирэх дөрөвдүгээр сарын 11-нд Ирусалем хотноо болно.
2007 онд уг шагналыг бий болгосон байна. “Тэднийг ирэхээр бид явна” Гал Бекерманы анхны ном ажээ. Энэ ном “Вашингтон пост”-ын шилдэг номоор нэрлэгдэж байсан юм.