Хятадын Ляонин гэх хилийн мужид БНАСАУ-аас зугтан ирсэн 31 хүнийг барин саатуулсан байгааг удахгүй Пхеньянд шилжүүлэн өгөхөөр болжээ. Сөүл тэдний талаар Бээжинтэй яриа хэлцэл явуулсан нь амжилтгүй болжээ.
Хойд Солонгосын “анхны мөнхийн ерөнхийлөгч” Ким Ир Сенийн төрсний 100 жил, өнгөрсөн арванхоёрдугаар сард нас барсан Ким Чен Ирийн 70 насны ойг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Хойд Солонгост өршөөл зарласан байна. Өршөөлд гадагш зугтан гарах гэсэн хүмүүс хамрагдах ёстой. Гэхдээ хил даван зугтах гэсэн хүмүүсийг хатуу шийтгэнэ. Тэдний гурван үе шийтгэгдэх ёстой гэж ардын коммунууд одоо ухуулж байгаа аж.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин