“Нагоми” ресторанаас “Явдаг сүши” амтлаарай

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

“Нагоми” ресторанаас “Явдаг сүши” амтлаарай

Монголын хамгийн анхны  “Явдаг сүши”-тай “НАГОМИ” ресторанаас япон сүшиний жинхэнэ амтыг амтлаарай

Олон Улсын Менежменттэй  “Кемпински Хаан Палас” зочид буудлын хамт олон япондоо төдийгүй дэлхийд алдартай “явдаг сүши”  буюу “Кайтензүши” рестораныг албан ёсоор нээгээд удаагүй байгаа ч аль хэдийн байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. 

"Нагоми" рестораны хамт олон  20 гаруй төрлийн загас, далайн гаралтай бүтээгдэхүүн,  будаа болон бүхий л хоолны орцоо Япон улсын Токио хотын хамгийн том загасны худалдааны төв “Цүкижи”-гээс импортоор оруулж ирдгээс гадна “Явдаг сүши”-ний тоног төхөөрөмж нь дэлхийн зах зээлийн 60 хувийг хангадаг “Ишино” үйлдвэрийнх гэнэ.  Мөн Япон тогоочоор ахлуулсан баг сүшины будаа хэвлэгч тусгай роботынхоо  хамт хүрэлцэн ирсэн зочиддоо шинэхэн сүшигээр үйлчилж байна.

“Нагоми” рестораны урсдаг сүшиний ширээн дээр  өнгө өнгийн тавагтай, төрөл бүрийн загасны сүши явж байгааг хараад өөрийн эрхгүй идэх хүсэл тань төрөх биз ээ. Эндээс зөвхөн сүши ч биш төрөл бүрийн япон шөл, амттан, ундаа, сакэ, шёчүг сонгон авах боломжтой юм байна. Сонирхуулж хэлэхэд, сүшиний тавагнууд нь өөр өөр өнгөтэй бөгөөд үнэ нь мөн түүгээрээ ялгаатай юм байна. Бусад ресторануудад хоол захиалж цаг алдаж хүлээдэг бол "Нагоми" ресторанд урсдаг ширээн дээрх сүшинээс өөрийнхөө сонголтоор авч зооглох боломжтой.  Цаг зав багатай, эрүүл зөв хооллолтыг эрхэмлэгч хэн бүхэнд тохирсон их хотын цорын ганц зоогийн газрыг та бүхэнд танилцуулхад таатай байна. Мөн та хүссэн сүшигээ авч явах боломжтой юм байна. Та бүхэнд “Явдаг сүши” ресторан үүссэн түүхээс сонирхуулхад Ёшиаки Шираиши хэмээх нэгэн сүши рестораны эзэн анх санаачилжээ. Өөрийн сүшины ресторанаа ажилчдаар хангахад бэрхшээлтэй тулгарсан тэрээр “Асахи” шар айрагны үйлдвэрт лонх бөглөх эргэлддэг тавцанг хараад “Кайтэн зүши” буюу “явдаг сүши” ресторан нээх санаагаа анх олжээ. Тавцангийн загварыг гаргахаар тэрээр 5 жил хөдөлмөрлөсний эцэст 1958 онд Осакад анхны ресторанаа “Мавара Генроку” нэртэйгээр нээж байсан байна. 

1970 онд Осакад болсон "World Expo"-д оролцсоноор анх "Сүши" рестораны цэцэглэлт эхэлжээ. 1980 онд гадуур хооллох явдал ихэссэнтэй холбоотойгоор, мөн 1990-ээд оны сүүлээр эрүүл хооллолтыг эрхэмлэх үнэ цэнэтэй байдлыг илүүд үзэх болсноор Кайтэнзүши ихэд дэлгэрчээ. 




Хэрвээ та Япон маягийн тансаг орчинд тухлангаа жинхэнэ япон  “явдаг сүши”  буюу “кайтэнзүши” –г амтлахыг хүсвэл Хаан банкны төв байрны нэг давхарт байрлах “Нагоми” рестораныг зориорой.
Жинхэнэ япон чанарыг мэдрүүлсэн тус ресторан нь өдөр бүр 11:30 – 22:00 цагийн хооронд үйлчлүүлэгч та бүхэнд нээлттэй байх юм байна. Та бүхэн 7007-5167 дугаараар захиалгаа өгөөрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж