Малын хулгайтай хатуу тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Малын хулгайтай хатуу тэмцэнэ

Архан­гай аймгийн Засаг дарга малчдаа хүлээн авч уулзжээ. Архангай аймагт малын хулгай маш их байгаа тул 2012 онд малын хулгайтай хатуу тэмцэхээр цагдаагийн байгууллагатайгаа хамтран ажиллаж байгаа аж. Малын хулгайтай тэмцэхэд сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт шатахууны  хангалт дутагдалтай байдаг тул энэ асуудалд аймгийн Засаг дарга анхаарал хандуулахаар болжээ. Аймгийн Засаг дарга малчидтай уулзах үеэрээ “Малчид ойр орчмынхоо “урт гартнуудыг” мэддэг хэрнээ мэдээлэл өгдөггүй. Энэ нь манай мал бүрэн бүтэн байж байвал бусдынх нь хамаагүй гэсэн амиа бодсон хэрэг. Ингэж хандаад байвал бид хэзээ ч малын хулгайг багасгаж чадахгүй. Цаашид малын хулгайн мэдээлэл авдаг тусгай утас ажиллуулна. Энэ утсаар малчид мэдээлэл өгч, харин цагдаагийнхан мэдээллийн мөрөөр шалгах ажлыг зохион байгуулна. Мэдээллийг өндөр үнээр худалдан авч, нууцыг чандлан хадгалах болно. Түүнчлэн эргүүл пост ажиллуулж, холбоо харилцааны талын дэмжлэг үзүүлнэ” хэмээн онцолжээ.

Л.Булган
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж