
Монгол ардын намын бага хурлаараа баталсан улс орноо хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөртэй Дундговь аймгийн иргэд танилцжээ. Байгалийн баялгаас улбаатай эдийн засгийн өсөлтийг ард түмэндээ тэгш хүртээж, Хөгжлийн хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэх ажээ.2012-2016 он буюу ойрын хугацаанд татварын бодлогын шинэчлэл хийж, үндэсний баялгийн хуримтлалын сан бий болгож, аж үйлдвэрийн парк байгуулах, хүн амын хүнсний хангамжийг сайжруулан, малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулдаг болгох, ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулах, бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох гэх мэтээр нийгмийн бүхий л салбарт хэрэгжүүлэх ажлыг нарийвчлан төлөвлөснийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Амарсанаа Дундговь аймгийн сумдад очиж, хөдөөгийн иргэдэд танилцуулжээ. Дундговь аймгийн хувьд өнөөгийн байдлаар бүх сумын төв нь эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдсон, Даланзадгад, Улаанбаатар хоттой авто замаар холбогдохоор зэхэж байгаа,нүүрсний ахиухан орд баялагтай,Сайншанд, Даланзадгад, Улаанбаатар гэсэн хөгжлийн гурвалжин дунд байршиж байгаа гээд давуу боломжууд бий. Аймгийнхаа хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахаар шамдаж буй энэ үед нь Монгол Улсын хорин жилийн хөгжлийн хөтөлбөр ийнхүү батлагдсан нь сайн хөрс суурь болно хэмээн Ерөнхий сайдын зөвлөх онцолж, Дундговь аймгийнхан хөгжлийн хөтөлбөрийг дэмжин хүлээн авсан байна.
Э.Саруул
Зочин 2012-02-16 119.40.100.145
Хэн нэгнийг л хөгжүүлчих нь гэж бодож байдаг, хүлээж байдаг хүмүүс үнэхээр өрөвдөлтэй хэвтрийн амьтад юм даа.
Зочин 2012-02-16 27.123.214.100
Amarsanaa dundgoviig hogjuulj giiguulchihvel sain l hereg daanch amjihgui l dee tsagaan gartai bas zahtai amitan
gg 2012-02-16 202.55.186.20
Yaa hugjlinn hutulbur syrtei nertei umaa hugjih uu ain kkk