УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаан зарлан, Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана гэсэн мэдээлэл байгаа юм. Бүлгүүд ээлжит бусаар хуралдаж эхэлсэн нь Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэн баталж амжихгүй болж буйтай холбоотой гэх мэдээлэл байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарласан боловч, бүлэг хуралдаж байгаа учраас эхлээгүй байна.
Г.Дарь /Төрийн ордон/