Ерөнхий сайд “Монос мойл” эмийн санд очлоо

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд “Монос мойл” эмийн санд очлоо

Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр нийслэлд ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 300 айлын орон сууцны шав тавих ёслолоос ажлаа эхэллээ. Одоо  “Монос мойл” эмийн сангийн ажилтай танилцаж байна. Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах  “Таван Эрдэнэ“ захаар дараа нь орж иргэдтэй уулзан өргөн хэрэглээний бараа, махны үнэ ханш ямар байгаа талаар ярилцах юм байна.
Дараа нь  Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаст Агро” компанийн “Мах маркет” үйлдвэрийн үйл ажиллагаа болон нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулсан нөөцийн махны бэлтгэсэн байдал, чанартай танилцана. Ажлынхаа төгсгөлд нийслэлийн захиргааны “Хангарьд” ордонд нийслэлийн удирдах ажилтнуудтай уулзалт хийх юм.

Х.Хангал
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж