“Нью-Жерси” Богансыг авав

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

“Нью-Жерси” Богансыг авав

NBA-гийн “Нью-Жерси Нетс” багийн удирдлага чөлөөт агент хамгаалагч Кейт Богансийг элсүүллээ. Өдгөө 31 настай Боганс 2011-2012 оны улирлын тоглолтын өмнө “Чикаго Буллз”-ын бүрэлдэхүүнээс хасагдсан. Тэрбээр “Нью-Жерси”-д энэ улирлыг дуустал хүчин зүтгэхээр болсон бөгөөд хэдэн ам.долларын цалин авах нь тодорхойгүй байна. Боганс өмнө “Орландо”, “Шарлотт”, “Хьюстон”, “Орландо”, “Милуоки”, “Сан-Антонио”, “Чикаго” багт хүчин зүтгэхдээ дунджаар 6,7 оноо авч байв.

Б.Зүчи

“Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж