Ж.Энхбаяр хууль бус халаа, сэлгээ хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр хууль бус халаа, сэлгээ хийж байна

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр уг албанд очсоноосоо хойш төрийн албан хаагчдыг хуулийн үндэслэлгүйгээр халж эхэлсэн байна. Ж.Энхбаярын хууль бус халаа, сэлгээнээс гадна иргэдийн жагсаал цуглааны үед ажиллах үүрэгтэй тусгай рот бэлтгэх санал гаргасан талаар нь хэвлэлүүд шуугиж байна. Эдгээр асуудлууд ямар учиртай болохыг судлах ажлын хэсгийг өчигдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан юм. Ноцтой мэдээллүүд батлагдах тохиолдолд хэрэв шаардлагатай гэж үзвэл түүнийг огцруулах асуудлыг тавина гэж Ардчилсан намын бүлгийн хурлаар ярилцжээ. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний зүгээс Батлан хамгаалахын сайдын алхмуудад улс төрийн дүгнэлт өгөөд эхэллээ.

Одоогийн байдлаар Ж.Энхбаяр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Хөрөнгө оруулалт, санхүүгийн хэлтсийн дарга н.Жаргалсайхан, хэвлэлийн төлөөлөгч н.Батцэнгэл нарыг ажлаас нь халаад байгаа аж. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчид үйлчилдэг хуулийн хамгаалалт, эрх зүйн орчныг үл хэрэгсэн халах шийдвэр гаргасан хэрэг юм байна. Түүнчлэн тус яамны бусад газрын дарга нарыг ч халахаа мэдэгдсэн аж. 

З.ГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж