
Украйн улсын Киев хотноо тус улсын алдарт бөхчүүд, дасгалжуулагчдын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр Монголын баг тамирчид гурван медаль зүүсэн байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Б.Батзориг дөрөв ялж, нутгийн алдартай бөх А.Стадникт ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Харин эмэгтэй бөхчүүдээс 2010 оны дэлхийн аварга С.Батцэцэг 63 кг-д, ОУХМ С.Бямбацэрэн 55 кг-д тус тус хүрэл медалийн эзэн болжээ. Бусад бөхчүүдийн амжилтыг тоймловол, эмэгтэй, 48 кг-д Ц.Энхжаргал, 63 кг-д О.Насанбурмаа, 72 кг-ын жинд Г.Наранчимэг нар нэг ялаад хоёрдугаар тойрогт дийлдсэн бол эрэгтэй 55 кг-д Т.Даваахуяг эхний тойрогт, 66 кг-д Г.Мандахнаран хоёрдугаар тойрогт ялагджээ.
Харин өнөөдөр эрэгтэйчүүдээс 74 кг-ийн жинд П.Өнөрбат, 96 кг-д Ч.Батчулуун нар, эмэгтэйчүүдээс 51 кг-ын жинд Д.Отгонцэцэг нар барилдана.
ок 2012-02-16 203.194.115.11
тамирчиддаа баяр хүргье Бямбал эгээ та шүү
and 2012-02-16 182.160.58.68
bayr hurgey andaa. odoo neg ingeh bolson
bayar 2012-02-16 122.201.18.140
batzorig mash hodolmorch boh shuu amjilt husie anddaa
tamjid 2012-02-16 27.123.214.102
nice vnher gaihamshigtai udahgui engert ch londogin altan medali gyalalzah boltugai
guest 2012-02-16 222.3.117.173
Selengiinhen baruun aimgiinhantai tsus sain selbesen shuu, Selengees 1 heseg harna shuu
http:mixfighter.blogspot.com 2012-02-16 49.0.172.191
Улаанбаатарын цагаар өнөөдөр АНУ-ын Небраска мужийн Омаха хотод болсон UFC on FUEL TV 1 тэмцээний бүх тулааны бичлэгийг хүргэж байна.
bayar hvrgey 2012-02-16 202.179.11.94
niit selengechuudiinhuu umnuus Batzorigtoo bayar hurgey amjilt
bayar hvrgey 2012-02-16 202.179.11.94
niit selengechuudiinhuu umnuus Batzorigtoo bayar hurgey amjilt
bayar hvrgey 2012-02-16 202.179.11.94
niit selengechuudiinhuu umnuus Batzorigtoo bayar hurgey amjilt
Amjilt 2012-02-16 202.170.69.69
Baagiidaa bayar hurgie. Londongiin olimpod bayarluulna gej mash ih itgej bgaa. Odoo chamd dutuu yum yuch bhgui shuu.
bayasaa 2012-02-16 203.194.115.2
bayar hurgey baagii-d. bas amjilt husey daragiin temtseenuuded.