Британийн Элисмер хотноо “Дорнын цирк” нэртэй олон улсын циркийн шоу тоглолт цагаан сарын битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 21-нээс эхлэн тав хоног тоглох гэж байна. Хятад, Монгол, Болгар, Чех, Британийн уран бүтээлчид өвөрмөц найруулга бүхий шоу тоглолтыг сонирхуулна.
Энэхүү циркийг олон улсын циркийн бизнест ихээхэн туршлагатай Карол болон Филип Ганди нар үүсгэн байгуулжээ. Гал улаан луутай хамт жонглёр, тэнцвэрийн үзүүлбэрийг үзүүлж буй Хятадын циркчид, Монголын уран нугараачид циркийн гол хөтөлбөр нь ажээ. Уг шоуны тасалбарыг 6-18 паундаар борлуулж байна.