Монголын музейн үзмэрийн бүртгэлийн мэдээллийг электрон хувилбарт оруулж, мэдээллийн санг боловсронгуй болгожээ. Энэхүү электрон бүртгэлийн цахим цомгийг өнөөдөр 12.00 цагт БСШУ-ны яамны байранд танилцуулах бөгөөд уг арга хэмжээнд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр оролцох юм байна. Мэдээллийн санд түүх соёлын хосгүй үнэт 593 дурсгал, 4700 гаруй шилдэг бүтээлийг бүртгэсэн ба ингэснээр хил, гааль, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг мэдээллээр хангах боломжтой болж байгаа юм.
У.Болор