Starcraft II долдугаар сарын 27-нд гарна

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Starcraft II долдугаар сарын 27-нд гарна

PC тоглоомын зах зээлд нөлөө бүхий тоглоом хөгжүүлэгч “Blizzard Entertainment” студиэс “Starcraft II: Wings of Liberty” стратегийн тоглоомын нээлтийн өдрийн товыг зарлалаа. Олон сая тоглоомчдыг багагүй хугацаанд хүлээлгэсэн уг тоглоом долдугаар сарын 27-ноос эхлэн дэлхийн хэмжээнд /Хятадаас бусад/ PC болон Mac-т зориулсан хувилбар нь 60 ам.долларын үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ. “Blizzard” мөн 100 ам.долларын үнэтэй хувилбарыг санал болгож байгаа ба үүнд 176 хуудас бүхий тоглоомын зурагт ном, оригиналь Starcraft болон Brood War өргөтгөлийг багтаасан флаш драйв багтсан байна.

Дэлхийн тоглоомчдыг байлдан дагуулсан “World of Warcraft” тоглоомоос хойш буюу 2004 оноос хойш гарч буй “Blizzard”-ын анхны stand-alone төрлийн уг тоглоомыг зах зээлийн шинжээч, судлаачид өндрөөр үнэлж байгаа ба хамгийн багадаа зургаан сая хувь борлогдоно хэмээн урьдчилан тооцоолж байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж