Бэлэг авсан охидын заримтай уулзлаа.
Т.Анхтуяа: Хүүхэлдэйндээ хувцас оёод ээждээ бэлэглэнэ
-Сурагч болоод хоёр жил болж байна. Одоо найман настай. Өнгөрсөн жил онц гараад өвлийн өвгөнөөс бэлэг авч жигтэйхэн их баярлаж байсан. Харин өнөөдөр олон хүүхдийг баярлуулж байгаа ах эгч нараас бэлэг аваад бас их баярлаж байна. Би өөрийн гэсэн хөөрхөн хүүхэлдэйтэй болохыг их хүсдэг байсан. Миний бэлгэн дотор маш гоё хүүхэлдэй байна. Удахгүй эмэгтэйчүүдийн баяр болно. Гоё хувцас оёж өгөөд ээждээ бэлэглэнэ гэж бодож байна.
Э.Мөнхцэцэг: Цагаан сараас хойш хэн ч надад бэлэг өгөөгүй байсан
-Би Баянзүрх дүүргийн 16-р сургуулийн 2б ангид сурдаг. Өнөөдөр бэлэг аваад маш их баярлаж байна. Ёстой гоё юм аа. Манай өвөө хүүхдүүдэд тэр тусмаа эмэгтэй хүүхдэд бэлэг өгнө гээд намайг дагуулаад ирсэн. Тэгээд би бас нэг найзтайгаа хамт ирлээ. Цагаан сараас бэлэг өгөөгүй байсан юм. Харин өнөөдөр үнэхээр гоё бэлэг авлаа. Над шиг олон хүүхэд баярлаж байгаа биз дээ.
Ц.Болороо:Бэлэг үнэхээр их таалагдаж байна
-Би Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн 4А ангид сурдаг. Би гоёлын зүүлтний цуглуулгатай. Надад зөндөө гоё зүүлт, бөгж, бугуйвч байгаа. Дуулж, бүжиглэдэг. Бас жүжиглэдэг. Нийт 19 медальтай. Тэмцээн болгоноосоо бэлэг авдаг байсан. Хамгийн сүүлд сургуулийнхаа дууны аварга болж бэлэг авсан. Өнөөдөр болохоор яг дуртай бэлгээ авчихлаа. Ёстой гоё байна шүү. Энэ бэлэг үнэхээр их таалагдаж байна.
Б.Анхаа