Монголд анхны даатгалын үйлчилгээний төв нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Монголд анхны даатгалын үйлчилгээний төв нээгдлээ

    Монголын даатгалын салбарын тэргүүлэгч, үндэсний компани Бодь Даатгал иргэдийн даатгалын зах зээлийг хөгжүүлэх, даатгалын үйлчилгээний стандартыг бий болгох, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх "Даатгалын Үйлчилгээний Төв"-ийг шинээр нээлээ. Даатгалын салбарт үйлчилгээний шинэ өнгө төрх, шинэ стандартыг тогтоохоор зорьж буй тус үйлчилгээний төв нь салбартаа анхдагч бөгөөд даатгалын цогц үйлчилгээг иргэдэд хүргэхээс гадна даатгалын төлөөлөгчдийн нэгдсэн сүлжээг бий болгох юм байна.    

    Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгагчдын холбоотой хамтран иргэдэд даатгалын мэдлэг мэдээлэл олгох сургалтуудыг зохион байгуулж, тодорхой шалгуурыг хангасан иргэдэд даатгалын төлөөлөгчдийн нэгдсэн сүлжээний клубын гишүүнчлэлийн эрх олгох юм. Ингэснээр санхүүгийн зах зээлд идэвхтэй ажил хайгчид, давхар ажил хийж орлого олох хүсэлтэй иргэд, оюутнуудад ч мөн орлоготой суралцах боломж олгож байгаагаараа онцлогтой. 

    Улаанбаатар хотын төвд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус төвийн үүд хаалга иргэдэд үргэлж нээлттэй байж бүх төрлийн даатгалд хамруулахаас гадна мөн аль ч даатгалын компанийн харилцагч даатгуулагч байсан та тус төвд хандаж даатгалын гэрээ, хохирол, нөхөн төлбөрийн маргаан зэрэг даатгалтай холбоотой бүх л асуудлаар зөвлөгөө авах, мэдээллээр хангагдах, эрсдэлийн үнэлгээ хийлгэх зэрэг боломжтой.

    Үндэсний топ даатгагч Бодь даатгал нь даатгалын салбарын хөгжилд хурд нэмсэн олон анхдагч алхмыг хийж, өөрийн гэсэн хэрэглэгч, зах зээлтэй болсон манай туршлагатай компани билээ. Монгол улсад жолоочийн албан журмын заавал даатгалын хууль хэрэгжиж эхэлсэн энэ цаг үед нэг цэгийн иж бүрэн үйлчилгээтэй Даатгалын үйлчилгээний төвөө нээж иргэдэд үйлчилгээгээ улам бүр ойртуулж байгаа нь тус компани үргэлж хэрэглэгчээ дээдэлж ажиллаж чаддагийн тод жишээ боллоо.

    Та яг одоо даатгуулахыг хүсвэл "Эрүүл, Аюулгүй, Амгалан" уриаг эрхэмлэн ажиллаж байгаа Бодь даатгалын Даатгалын Үйлчилгээний төвөөр үйлчлүүлж, нээлтэнд зориулсан тусгай хямдралд хамрагдаарай.

Даатгалын Үйлчилгээний Төвөөс үзүүлэх үйлчилгээ:

Ø    Бүх төрлийн даатгалын үйлчилгээ, зөвлөгөө
Ø    Албан журмын жолоочийн хариуцлагын даатгал
Ø    Даатгалын төлөөлөгчдийн нэгдсэн сүлжээ
Ø    Даатгалын цахим картын үйлчилгээ
Ø    Эрсдэлийн үнэлгээ, дүгнэлт гаргах үйлчилгээ
Ø    Онлайн даатгал (www.bodiinsurance.mn)
Ø    SMS даатгал (гар утаснаас мессэж бичиж даатгуулах дугаар 155138)
Ø    Дуудлагын даатгал (24/7 утас 888-6-888-3)

Хаяг: Улаанбаатар Их Дэлгүүрийн чанх хойно, утас 32-42-34
    и мэйл: isc@bodiinsurance.mn
    Вэб хуудас: www.bodiinsurance.mn

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж