МБАТ-ий их наадмын цанын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

МБАТ-ий их наадмын цанын тэмцээн эхэллээ

Монгол
Улсын Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаар
МБАТ-ий XIII их наадмыг 2012 оны I-VI сард дөрвөн үе шаттайгаар спортын
23 төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын дөрвөн төрлөөр улс орон
даяар зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Улмаар өнгөрсөн нэгдүгээр
сарын 30-нд боксын тэмцээнээр нээлтээ хийсэн МБАТ-ий их наадмын цанын
тэмцээн өнөөдөр Төв аймагт эхэлж байна. Биеийн тамир, спортын газар,
Монголын цанын холбоо, Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран
зохион байгуулж буй тус тэмцээн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт болж
байгаа юм. Тус аймгийн ЗДТГ-аас тэмцээнийг дэмжих үүднээс Зохион
байгуулах хороо байгуулж, тэмцээний зохион байгуулалтад онцгой анхаарч,
ажиллаж буй гэнэ.

Тэмцээнд аймаг, дүүрэг, тусгай байгууллагуудын
нийт 18 багийн эрэгтэй 42, эмэгтэй 40 тамирчин өрсөлдөх юм. Цаначид
эрэгтэй, эмэгтэй төрөлд сонгомол ба тэших төрлөөр эрэгтэйчүүд 10, 15, 20
ки, эмэгтэйчүүд 5, 10, 15 км-ийн зайд өрсөлдөхөөс гадна 3х3 км эрэгтэй
буухиа, 3х2 км эмэгтэй буухиа төрөлд уралдах ажээ.

Тэмцээний
нээлтийн ажиллагаа өнөөдөр 17.00 цагт Төв аймгийн Спортын шинэ ордонд
болох бол хаалтын ажиллагаа 19-нд болох юм байна.

Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын цанын тэмцээний хуваарийг танилцуулъя.

2-р сарын 16. 11:00 15 км эр сонгомол, 13:00 10 км эм сонгомол, 17:00 Нээлтийн ажиллагаа

2-р сарын 17. 11:00 20 км эр тэших, 13:00 5 км эм тэших

2-р сарын 18. 11:00 10 км эр тэших, 12:00 15 км эм тэших

2-р сарын 19. 11:00 Эрэгтэй буухиа 3х3 км, 12:00 Эмэгтэй буухиа 3х2 км

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж