“Онцгойнхон” орон сууцтай болно

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

“Онцгойнхон” орон сууцтай болно

Архангай аймгийн удирдлагууд аймгийнхаа Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийжээ. Тус аймгийн  засаг дарга Ё.Баатарбилэг онцгой байдлын хэлтсийн албан хаагчидтай хийсэн уулзалтынхаа үеэр өнгөрч буй туулай жилд аймгийн эдийн засаг, хөдөө аж ахуй, газар тариалан, соёл урлаг бүхий л салбарт ажил ахицтай байгааг дурьдаад НҮБ-аас хоршоог дэмжих, Монгол Улсын Засгийн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жил болгон зарласан нь залуу гэр бүл, тэдэнд олон талаар туслах бололцоо нээгдэж байна хэмээн онцолжээ. Тэрбээр “Манай онцгой байд­лын хэлтсийхэн байгалийн аливаа эрсдлийг өөрсдийн­хөө мэргэж­лийнхээ хүрээнд ур чадвараараа сөрөн зогсож энэ үүргээ амжилттай биелүүлж ирсэн” гэж үнэлэв. Түүнчлэн аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат тэдний төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдгийг онц­лоод,  2009-2010 онд нүүрлэсэн зуд турхны үед ч үүргээ сайн биелүүлснийг дурьдлаа. Аймгийн удирдлагууд онцгой байдлын хэлтсийхнийг шинэ орон сууцтай болгох талаар эрчимтэй хөөцөлдөж байгаа ажээ.

Л.Булган

                                                                                                                                           

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж