Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны байрны гуравдугаар давхарт химийн бодис үнэртэж байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу “Шуурхай бүлэг 105”-ын тасгийг гаргахад иргэн О нулимс асгаруулагч хий цацсан байсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
О.Сэргэлэн