УИХ-д суудалтай АН, МАН, ИЗН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын түншлэлийн анхдугаар чуулган өнөөдөр 10.00 цагаас “Чингис” зочид буудалд болох гэж байна. “Эмэгтэйчүүд ч чадна” сэдвийн дор болох уг чуулганд парламентын намуудын улстөрч эмэгтэйчүүд хүүхдийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
МАН-ын эмэгтэйчүүд төрөлт, амаржих газрын тулгамдсан асуудлууд, АН-ын эмэгтэйчүүд хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээ, хангамж, ИЗН-ын эмэгтэйчүүд ерөнхий боловсролын дунд сургуулийн асуудалд анхаарч илтгэл тавьж хэлэлцүүлэх гэж байна. Чуулганд УИХ-ын сонгуульд нэр дэвших магадлалтай болон улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүд оролцох аж.
Д.ОЮУН