Сум, агентлагаа шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Сум, агентлагаа шалгарууллаа

Аймгийн Засаг даргын тамгын газраас сумдын Засаг даргын тамгын газар  агентлаг албадынхаа 2011 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж тэргүүний сум, байгууллагаа шалгаруулав.

Аймгийн Засаг даргын  2010 оны 199 дүгээр захирамжаар баталсан “Сумдын Засаг дарга, тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ  хийх, үр дүнг үнэлэх журам”-ын дагуу ажлын гүйцэтгэлээрээ Сүхбаатар, Түмэнцогт, Түвшинширээ, Наран, Эрдэнэцагаан сум эхний таван байранд шалгарсан байна.

Тэргүүн байр эзэлсэн сумдын Засаг даргын тамгын газрыг 1000.0-400,0 мянган төгрөгөөр, сумдын Засаг даргыг  сарын үндсэн цалингийн  зохих хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнахаар болжээ.

Аймгийн Засаг даргын дэргэдэх 19 агентлаг, албадаас Онцгой байдлын хэлтэс, Боловсрол соёлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар эхний таван байранд шалгарчээ.

Аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг  төрийн үйлчилгээний төсөвт байгууллагуудаас “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театр тэргүүлсэн  байна.

Эх сурвалж: www.munkhchuluun.org
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж