Хас банкны шинэ тооцооны төв СБ-ын талбайд нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Хас банкны шинэ тооцооны төв СБ-ын талбайд нээгдлээ

Орон даяар тархсан үйлчилгээний цар хүрээ, нийт актив, хөрөнгийн өсөлтөөр системийн хэмжээний банк болоод буй ХасБанк нь саяхан Нийслэлийн аслагдсан суурин газар болох Толгойт, Шархадад мөн худалдаа, үйлчилгээний бизнес эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд үйлчлэх Сүхбаатар дүүргийн Их Тойруу дахь тооцооны төвөө  нээж үйл ажиллагаагаа өргөжүүлээд байгаа билээ.Тэгвэл өнөөдөр ХасБанк нь Банкны цогц үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбайд байрлах 75-р тооцооны төвийг шинээр нээлээ.

Шинэ тооцооны төвийн нээлтийн урамшуулал болгон бүх валютаар хийгдэх гадаад төлбөр тооцооны SWIFT  шилжүүлгийн хураамжийг 2012 оны 5 сарын 1 хүртэл   50 хувь хөнгөлж байна.

ХасБанк нь сүүлийн үед харилцагчийн үйлчилгээгээ шинэ төвшинд хүргэж, салбар нэгж, бэлэн мөнгөний ATM-н тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хүн ам ихээр төвлөрсөн, мөн орон нутагт банкны үйлчилгээ тэр болгон хүрдэггүй алслагдсан нутаг дэвсгэрт үйлчилгээгээ ойртуулсаар байна. ХасБанк нь ийнхүү 95 дах салбар нэгж, 400 гаруй АМАР үйлчилгээний агентуудтай үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 2012 онд салбар нэгжийнхээ тоог 100-д хүргэхээр ажиллаж байна.

ХАСБАНК ЗӨВБАНК
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж