Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар дөрвөн япон хүний гурав нь хэлмэгдэгсдэд зориулсан янз бүрийн сангуудад мөнгө оруулжээ. Асуулгыг нийт 8420 хүнээс авсан бөгөөд тэдний 76,4 хувь нь гамшигт нэрвэгдсэн нутгийнханд зориулан хандив өгжээ. Тэдний 25,2 хувь нь 120-600 ам.долларын хэмжээний мөнгө өгсөн гэж хэлэв.
Японы том компаниуд ч зүгээр байсангүй, тэднээс 946 сая ам.доллар сангуудад орж ирсэн байлаа.
Газар хөдлөлтөөс хойш 11 сар өнгөрч байгаа ч дэлгүүр, эмнэлэг, шуудан ба хотын захиргааны газруудад ч одоо хандивын хайрцгийг харж болно. Хайрцгуудын дэргэд тэнд хэчнээн хэмжээний мөнгө цугларсан тухай зарлал өлгөөтэй байдаг.
2011 оны гуравдугаар сарын 11-нд Японы зүүн хойд хэсэгт болсон газар хөдлөлтийг Зүүн Японы агуу их газар хөдлөлт гэж нэрлэсэн. Тийм хүчтэй газар хөдлөлт 600 жилд нэг удаа болдог гэж эрдэмтэд тооцоолсон юм. Газар хөдлөлтийг дагалдсан цунамийн долгион зарим газраа 30-40 метрийн өндөр байлаа. Амь үрэгдэгсэд ба сураггүй бологчдын тоо 19 гаруй мянган хүн болов. Бүрэн болон ихээхэн сүйрэн нурсан байрны тоо 196 мянга, мөн 260 мянган байгууламж гэмтсэн юм.