Манай эмнэлгийг гоё болгож өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Манай эмнэлгийг гоё болгож өгөөрэй

Шархадны эцсийн буу­далд байрлах но­гоон дээвэртэй гур­ван давхар саарал байшинг ир­гэд андахгүй. Уг нь албан ёсоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэдэг ч бид Шархадны эмнэлэг гэж хэдийнэ хэлж заншсан, Шар­хадны эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцахаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон өчигдөр уг төв дээр очсон юм.

“Эгчээ манай эмнэлгийг гоё болгож өгөөрэй, амласан шүү”  

“Гаднаас ирсэн шинэ хүмүүсийг бол андахгүй ээ. Аль болох л юм ярьж энэ тэрийг асуудаг юм. Дадлагын хүүхдүүдийг ирэхээр бөөн баяр болдог гээч. Энэ хэд маань заримдаа  яг л жоохон хүүхдүүд шиг байдаг. Хүн л юм болсон хойно олон сар жилээр нэг нэгнээсээ өөр хүнтэй ярилцахгүй, харахгүй. Эмч, сувилагчдаасаа өөр хүнтэй ярилцахгүй болохоор хэн ч уйдна шүү дээ” гээд л инээмсэглэх залуу эмч эмнэлгийнхаа үйл ажллагааныхаа талаар тайлбарлаж өглөө.Сэтгэцийн нэлээд хүнд хэлбэрийн өвчтэй хүмүүсийн байрладаг хоёрдугаар  тасагт Сонгинохайрхан дүүргээс болон хөдөө орон нутгаас харьяаллынхаа дагуу ирж эмчлүүдэг гэж байлаа. Эрэгтэй эмэгтэй өвчтнүүдийг коридорын хоёр талд тусгаарлаж байрлуулдаг ба өдрийн цагаар л хамтад нь байлгадаг аж. Үүдэндээ бөөгнөрөн суух энэ тасгийн өвчтөнүүд сайдтай ийнхүү яриа өрнүүлэв. 

Ө-Та манай эмнэлгийг гоё болгож өгөөрэй.

Сайд- тэгэлгүй яах вэ.

Ө-Та яг гоё болгож өгнө шүү.

Сайд-тэгнэ ээ тэгнэ, тэгэлгүй яах вэ.

Ө-Та амлаж байна уу.

Сайд-Амлаж байна аа хэхэ /инээв/. Өөр нэг эмэгтэй өвчт­өн “Намайг нөхөртэй болгож өгөөч. Нө­хөр өвчтэй гээд хаячихсан” гэх. Өөр бас нэг өвчтөн “Манай эмнэлгийг татан буулгахгүй биз дээ, намайг Мааньт руу явуулахгүй биз дээ” гэж лавлахал сайд “Яалаа гэж дээ. Чамайг ч бас явуулахгүй, За баяртай эмч нарынхаа үгэнд сайн ороорой, хурдан эдгэцгээгээрэй” гэх. Өөр нэг өвчтөн “Би эрүүл шүү дээ. Эрх чөлөөг дотроосоо мэдэрмээр байна”.

Хөгжилтэй ч юм шиг, үнэн ч юм шиг  хэрнээ манай нийгмийн үнэн төрхийг харж болох уг яриа дуусахад хамт явсан эмч нар  бүгд л инээлдсэн хэрнээ хариулт нэхсэн харц нэг л хүн рүү чиглэсэн байлаа.  Нэлээд хүнд хэлбэрийн сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдэд байнгын асаргаа сувилгаа хараа хянат шаардлагатай. Усанд оруулах, хувцас хунарыг нь хүртэл уггаж өгөх зэргээр асарч хамагаалахгүй бол өөрсдөө чадахгүй шүү дээ хэмээн  тус тасгийн  эмч сувилагчид нь ярьж байсан юм. Эмнэлэгт яг үүнэй адил  таван тасаг байдаг юм байна. Түүний дараагаар нийгэм сэтгэцийн  нөхөн сэргээх эмчилгээний тасгаар явсан юм. Энэ тасагт хүнд байх ёстой чадварыг бага багаар зааж өгөх замаар нөхөн сэргээх эмчилгээг хийдэг юм байна. Өвчтнүүддээ хоол хийх, цэцэг тарих, дуу дуулж шүлэг уншихыг сургаж, гоо зүйн эмчилгээ зэргийг хийдэг гэсэн юм юм. Дуу дуулж, юм оёж, цэцэг тарьж байгаа өвчтнүүд хийж байгаа зүйлдээ үнэхээр сонирхолтой, үнэн сэтгэлээсээ хичээж хийж байгааг харахад эгээтэй л бага ангийн хүүхэд шиг.  Уг тасагт дуу хөгжмийн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байсан өвчтөн сайдад зориулж  хайрын тухай дуу хүртэл дуулж өгсөн юм. Баргийн дуучдаас ч илүү чадварлаг дуулдаг энэ өвчтөний талаар эмч нар нь ч ам сайтай байсан юм.  Юм оёж, гар урлалийн бүтээлүүд хийж түүнийгээ зарж борлуулдаг ба борлуулсан мөнгөөрөө тухайн хийж байгаа зүйлийнхээ материалыг авдаг гэсэн юм. Уншлагын танхимд эмчийн хяналтад байдаг євчтнvvд ирж ном уншдаг юм байна. Эдгээр өрөөнүүдийг тохижуулснаар сэтгэл заслын эмчилгээ болохоос гадна орчноосоо тасарсан тэднийг амьдралын єдєр тутмын хэвшилд сургах зорилготой хэмээн ярьсан юм. Үргэлж эм ууж, хэвтдэгээс, чийрэг­жүүлэх дасгал хийлгэх нь эмийн гаж нөлөө, үе мөчний шохойжилтоос сэргийлэх нь дамжиггүй. Дадал хэвшүүлэх энэ өрөөнүүдэд тасаг тасгаас бие нь дээрдэж буй өвчтнүүд эмчийнхээ зөвшөөрлөөр ирж үйлчлүүлдэг байна. Насанд хүрэгчдийн аравдугаар тасаг уг тасгийн ардхан талын улаан тоосгон байшинд байдаг ба архаг сэтгэфийн өвчтэй, унаж татдаг хүмүүсийг энд асардаг аж. Мөн ард нь байх найман монгол гэрт  бие даан амьдрах чадвартай өвчтөнүүдийг  байлгадаг ба ар гэрээс нь асарч хамгаалах хүн байхгүй болхоор ийнхүү байлгадаг аж. Гэхдээ энэ нь эмчилгээний нэг  арга бөгөөд бие даан амьдрах нь өвчтөнүүдэд нийгэмших биеэ авч явахад сургадаг аж. Нэг гэрт дөрвөн өвчтөн амьдардаг, түлээ нүүрс хоол хүнсийг нь эмнэлгээс долоо, долоо хоногоор нь бэлтгээд өгчихдөг гэсэн юм. Ер нь энд байгаа хүмүүсийн ихэнх нь ар гэртээ харих боломжгүй асран хамгаалах хүн байхгүй учраас энд амьдардаг аж. Ийнхүү эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа уг эмнэлэгт тулгамдаад байгаа асуудлуудын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.

Эмнэлгийн тусламж хариуцсан гүйцэтгэх захирал О.Ганчулуун:

-Манайд хамгийн ихээр тулгам­даад байгаа асуудал бол сэтгэцийн архаг өвчтэй өвчтөнүүдийн асрах газар маш их хэрэгтэй байгаа. Уг нь манайд ийм асрах газар байж байгаад 2004 онд татан буугдсан. Татан буугдсан шалтгаан нь ерөөсөө л төсөв мөнгөний асуудал. Мөн эмийн асуудал ч гэсэн үнэхээр хүндрэлтэй байгаа. Гадаадад үйлдвэрлэдэг өндөр үнэтэй эмийг худалдаж авах шаардлагатай ч авч чадахгүй байгаа нь бас л мөнгөтэй холбоотой гэсэн юм. Манай эмнэлэг нийтдээ 450 гаруй ортой, орныхоо тоонд нийцүүлж хүн авах ёстой боловч байнга 30-40 хүнээр илүү байдаг гэж ярьж байлаа.

Х.НАРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж