Н.Батцэцэгийн хөвгүүд гэрлэж амжаагүй

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Н.Батцэцэгийн хөвгүүд гэрлэж амжаагүй

Монголын кино урлагийн  нэр хүндтэй  хосууд болох найруулагч  О.Машбат, жүжигчин Н.Батцэцэг нар  М.Бишрэл, М.Ивээл гэж хоёр хүүтэй. Аав, ээжийнхээ урлагийн амьдралыг өвлөсөн авьяаслаг хөвгүүд "Mashbat Brothers Films" студи байгуулж, богино хэмжээний кино бүтээлд хүч сорих болсон билээ. Царай зүс, мэдлэг боловсрол, авьяас чадвараараа хэнээс ч дутахгүй М.Бишрэл, М.Ивээл нарыг найз бүсгүйтэй эсэхийг охидууд их сонирхдог гэнэ лээ. Тэгвэл энэ асуултад хариулт олдлоо. Өдгөө АНУ-д амьдарч байгаа М.Бишрэл, М.Ивээл нар одоогоор найз бүсгүйтэй болж амжаагүй байгаа бөгөөд аав, ээжээсээ тусдаа бие даан амьдардаг ажээ. Хувийн амьдралаас илүүтэй уран бүтээлдээ анхаарал хандуулдаг ах, дүү хоёрыг харийн нутагт хүргэн орчих вий гэж  санаа тавих хүмүүс цөөнгүй байдаг гэсэн шүү.   

М.УРИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж