УИХ-ын даргын зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргын зөвлөл хуралдлаа

УИХ-ын даргын зөвлөл сая хуралдсан байна. Түүгээр намрын чуулганыг хэзээ хаах талаар хэлэлцжээ. Ямар боловч тодорхой хугацаа байгаа тул маргааш үдээс өмнө чуулганы нэгдсэн хуралдаан хийж, өнөөдрийн Төсөв, Эдийн засаг, Хууль зүйн байнгын хороодоор хэлэлцсэн асуудлуудыг хэлэлцэхээр болсон байна.

Гол нь өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж амжаагүй. Түүгээр хоёр намын бүлгийн хооронд зөрчилтэй байгаа Орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцэх байсан юм. Тиймээс маргааш үдээс хойш тус байнгын хороог хуралдуулах чигтэй байгаа аж. Мөн өнөөдөр хуралдсан УИХ дахь АН, МАН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрүүдийг харгалзаж үзэх ажээ. Хоёр бүлэг Орон нутгийн сонгуулийг явуулах хугацаан дээрээ тохирч чадвал намрын чуулганыг өндөрлүүлэх боломж бий гэж үзэж байгаа юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж