Швейцарь хамгийн өртөг өндөртэй улс

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Швейцарь хамгийн өртөг өндөртэй улс

Дэлхийн эдийн засагчид хамгийн өндөр өртөгтэй улсыг нэрлэжээ. Тэд жагсаалтын эхэнд буюу хамгийн өртөг өндөртэй улсаар Швейцарийг нэрлэсэн байна. Хамгийн баян улсуудын нэг гэгддэг Швейцари сүүлийн 20 гаруй жил жагсаалтыг тэргүүлж буй. 7,5 сая хүн амтай, эдийн засгийн төв хотууд нь Женев ба Цюрих. Тус улсад Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Европ дахь хоёр төв оффис байрладаг юм.

Дараагийн өртөг өндөртэй улсаар Япон тодорсон байна. Техник технологийн хөгжлөөр үсрэнгүй гэгддэг энэ улс 127 сая хүн амтай. Нефть, ашигт малтмалыг импортлон, автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн экспортолдог.

Сонирхуулахад, манай урд хөрш жагсаалтын эхний 40-д багтсан байна. Харин хамгийн сүүлийн таван байрт Саудын Араб, Энэтхэг, Иран, Пакистан зэрэг Азийн орнууд бичигджээ.

Судалгааг 160 төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний сүүлийн хоёр жилийн үнэд харьцуулалт хийсэн байна. Ингэхдээ өргөн хэрэглээний бараа, хүнс, тээврийн зардал, нийтийн үйлчилгээний газар, сургуулийн зардал зэргийг харгалзан үзжээ.

У.Болор 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж