“Макс” групп тамирчдыг байраар урамшуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

“Макс” групп тамирчдыг байраар урамшуулна

“Макс” групп энэ жил тохиож буй 20 жилийн ойн баярын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. 2008 оны Бээжингийн олимпийн наадамд амжилттай оролцсон хоёр тамирчинг “Макс” группээс байраар урамшуулж байсан бол ирэх зун Английн нийслэл Лондон хотноо болох олимпийн наадамд амжилттай оролцсон тамирчдыг ч мөн хоёр өрөө байраар урамшуулна гэдгээ өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Ийнхүү урьдчилсан мэдэгдсэнээр тамирчдын амжилт, зорилгод эергээр нөлөөлнө гэж үзэж буй гэнэ.

Мөн “Макс” группээс 20 жилийн ойн баярын хүрээнд “Макс трофи” буудлага спортын тэмцээнийг хоёрдугаар сарын 15-18-нд, жүдо бөхийн тэмцээнийг мөн энэ сарын 19-22-нд Говь-Алтай аймагт, чөлөөт бөхийн тэмцээнийг тавдугаар сарын 17-19-нд нийслэл хотноо зохион байгуулах ажээ.

Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж