
Ардчилсан намын бүлэг Батлан хамгаалахын сайдтай холбогдох дээрх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг гишүүн Э.Бат-Үүл, З.Энхболд, Н.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Хууль бус томилгоо хийсэн, тусгай ротыг иргэдийн эсрэг бэлтгэхээр болсон зэрэг асуудал нь нотлогдвол Ж.Энхбаярыг огцруулах саналыг Ардчилсан намын зүгээс тавих нь зүй гэж үзсэн байна.
Ардчилсан намын бүлгийн хуралдаан асуудлын дарааллын дагуу батлан хамгаалахын салбартай холбоотой дээрх мэдээллийг хэлэлцэх болоход Ж.Энхбаяр хуралд оролцох боломжгүй гэсэн юм байна. Ингээд Ардчилсан намын бүлгийн хуралдаан өндөрлөжээ.
З.ОРГИЛ