Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх буудал онгоц хүлээж авахгүй байна. МИАТ компанийн Сөүл-Улаанбаатарын онгоц “Чингис хаан” нисэх буудалд өнөөдөр газардах байсан ч салхитай байгаа учир онгоц хүлээж авахгүй гэсэн байна. Тиймээс хамгийн ойрын зогсоол болох Хөх хот руу буцжээ. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч онгоц хэзээ хүлээн авахаа мэдээлэх аж.
С.Отгон