Мөн тус яамны эрхлэх хүрээнд яригдсан хоёр дахь асуудал нь авто зам аж. Ингэхдээ зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох хүрээнд Хөгжлийн банк мөн 290 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө босгох үүрэг хүлээжээ. Авто зам барих аймгуудад Дорнод, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Завхан, Өмнөговь хамаарч байна.
Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт авто зам тавих хүрээнд 346 тэрбумын хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан бөгөөд тендэр уралдаант шалгаруулалт нь зохих журмын дагуу явж буй аж. Энэ онд дээрх хөрөнгөөр 800 гаруй км авто зам, 600 гаруй км гүүр барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн юм байна. Энэ ажил мөн давхар хийгдэх болохыг мэдээллийнхээ үеэр тэмдэглэлээ. Тус салбартай холбогдох гурав дахь асуудал нь МИАТ компанийн агаарын хөлгүүдийн аюулгүй байдал, үйл ажиллагаатай холбогджээ.
Агаарын хөлгүүдийн аюулгүй ажиллагааг хангах хүрээнд шалгалтын дүнг эргэн авч үзэхээр энэ удаагийн хуралдаанаас шийдвэрлэжээ. Мөн МИАТ компанийг удирдах удирдлагын багийн шалгаруулалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ удирдлагын багийг шалгаруулахдаа Монгол баг байх ёстой гэсэн зарчмын шийдлийг гаргаад буй талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд онцоллоо.