Г.Батдэлгэр нарыг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Г.Батдэлгэр нарыг шүүх хурал хойшлов

БНХАУ-д элэг нэгтнээ худалдсан хэрэгт татагдсан таван хүнийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч дөрөв дэх удаагаа хойшиллоо. Өмнө нь өмгөөлөгч ирээгүй гэх аар саар шалтгаанаар удаа дараа хойшилж байсан юм. Харин энэ удаа уг хэрэгт холбогдсон нэг шүүгдэгч амаржих дөхсөн тул дахин хойшлуулахаас аргагүй болжээ. Шүүх хурлыг ирэх гуравдугаар сарын 05-нд хийхээр болсон байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж   байгаа аж. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж