Нефтийн үнэ өсч байна

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ өсч байна

Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өнөөдөр Грек улсад үзүүлэх гэж байгаа санхүүгийн тусламж болон хөрөнгө оруулагчдын байдал зэргээс шалтгаалан өссөн тухай РИА Новости мэдээлэв.

Гуравдугаар сард америкийн WTI (Light Sweet Crude Oil) маркийн нефтийн үнэ 0,69 ам.доллараар өсч, баррель нь 101,43 ам.доллар боллоо. Brent маркийн нефтийн үнэ 0,59 ам.доллараар өсч, баррель нь 117,94 ам.доллар болсон байна.

Евро бүс уулзалтаа хойшлуулсан бөгөөд энэ уулзалтаар Грек улсад өгөх 130 тэрбум еврогийн санхүүгийн тусламжийн талаар хэлэлцэх байсан юм. Грекийн улс төрийн намын лидерүүд евро бүсийн санхүүгийн сайд нарын зөвлөлийн тэргүүнд хандан санхүүгийн тусламжид баталгаа гаргасан утга бүхий захидал илгээсэн аж.

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байгаа учир АНУ-ын Эрчим хүчний яамнаас долоо хоног бүр нефтийн талаар судалгаа гаргаж байгаа бөгөөд шинжээчид нефтийн нөөцийг 1,5 сая баррелиэр өсгөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж