Хэнтий аймгийн спортынхон БТСГ-тай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн спортынхон БТСГ-тай танилцлаа

Хэнтий аймгийн биеийн тамир, спортын газрынхан өчигдөр БТСГ-т зочилж тэдний үйл ажиллагаатай танилцлаа. Тэднийг БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Л.Насанжаргалтай цөөн хором ярилцав.

-Өнгөрсөн онд шинээр ямар бүтээн байгуулалт хийв?

-Саяхан бид Өмнөдэлгэр суманд спортын шинэ заалыг ашиглалтад оруулсан. Мөн аймгийнхаа спортын ордны сандлыг шинэчилсэн байгаа. Ингээд нийтдээ 602 хүн хүлээж авах хүчин чадалтай. Үүнээс гадна Биндэр суманд спорт заал барьж, ирэх онд ашиглалтад оруулах юм. Бас аймгийнхаа төв дээр чийрэгжүүлэлтийн талбай байгуулахаар ажиллаж байна.

-Тэгвэл нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тал дээр ямар ажил хийсэн бэ?

-Аймгийнхаа төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуучуудад бие дааж спортоор эрүүл мэндээ хамгаалах сургалт явуулсан байгаа. Ер нь биеийн тамир, спортоор хичээллэгсэд манай аймаг олширсон гэдгийг онцлох хэрэгтэй. Бид БТСГ, Үндэсний шигшээ багийн алба, Спортын дунд сургууль, МҮОХ-ны үйл ажиллагаатай өөрсдийн биеэр танилцаж харилцан туршлага солихоор ирсэн байна.

-Улсын чанартай тэмцээн уралдаан хүлээж авдаг вэ. Энэ жил хэр олон тэмцээн танай аймагт болох вэ?

-Идэрчүүдийн волейболын цомын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулсан. Харин энэ жил Монголын бүх ард түмний XIII спартакиадын зүүн бүсийн хөлбөмбөгийн тэмцээнийг аймагтаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж