М.Од, О.Ганцоож нар Спартакт гоцолно

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

М.Од, О.Ганцоож нар Спартакт гоцолно

Балетын урлагт дуртай үзэгчдийн хүсэн хүлээж буй А.И.Хачатуряны “Спартак” балетыг энэ сарын 18, 19-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа сэргээн тоглох гэж байгаа. Нээлтийн тоглолтод Спартакт О.Ганцоож, дараах өдөр нь М.Од гоцлох гэнэ. Харин Спартакийн дурлалт бүсгүй Фригияд Г.Цолмон, Б.Саруул, Красст Х.Мөнгөнхөлөг, А.Өлзий-Орших, Эгина Ч.Ганчимэг, Г.Батчимэг, алиад жүжигчид Х.Ганбаатар, Т.Хан-Очир Б.Төгөлдөр М.Намсрай, малчид М.Мөнхтуяа Б.Баасансүрэн Х.Чойжилсүрэн, Н.Баяраа Ц.Төмөрсүх Ц. Мөнхдэлгэр нар тоглох юм. Харин симфони найрал хөгжмийн Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдан тоглуулах аж.

Хоёр бүлэг есөн үзэгдэлт “Спартак” балетыг 1984 онд анх Монголын тайзнаа тоглож байсан бол ийнхүү урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангийн ивээн тэтгэлгээр дахин сэргээн тоглох болжээ. “Спартак” балетыг Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг сэргээн тавьж, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаачаар, Ардын зураач Ч.Гунгаасүх зураачаар, Соёлын тэргүүний ажилтан Г.Оюун хувцасны зураачаар, дасгалжуулагч багшаар Ардын жүжигчин О.Ганбаатар, Соёлын тэргүүний ажилтан Ш.Оюунтуяа, Л.Баттөр нар ажиллаж байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж