Орхоны Засаг даргад 2.6 жилийн хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Орхоны Засаг даргад 2.6 жилийн хорих ял оноов

Орхон
аймгийн Засаг дарга Д.Оюунбатад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх
дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд  боллоо.  Шүүх бүрэлдэхүүн  хэргийг 
долоон цаг хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргажээ. Түүнийг Эрүүгийн
хуулийн 263.2-т зааснаар ажилдаа хайнга хандсан гэм буруутай гэж үзэн
хоёр жил зургаан сарын хорих ял оноожээ. Хуралд даргалагч шүүгчээр
Б.Баатар, улсын яллагчаар Ц.Уртнасан, өмгөөлөгчөөр Н.Дэмбэрэлдагва,
хохирогч Д.Төгсбаяр нар оролцсон байна.

Засаг дарга асан
Д.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж  байхдаа таван тэрбумын
өртөгтэй Төв цэнгэлдэх хүрээлэн барих тендэрийг  авчээ. Гэвч 
мэргэжлийн экспертүүд  үзээд хоёр орчим тэрбум төгрөгийн хөрөнгө
оруулалтаар боссон  гэж  дүгнэсэн байна.  Түүнчлэн Орхон аймагт зарласан
таван тендерийг шалгахад гурвыг нь хууль бусаар явуулсан талаар зарим
эх сурвалж хэлдэг.  Орхон аймагт “Бурхан багшийн сэрэг дүр”  нэртэй
хөшөө босгосон “Тод-жаргал” ХХК нь Засаг дарга Д.Оюунбаттай ямар нэг
сэжмээр холбоотой, тендер шалгаруулалтад оролцоогүй, татварт өртэй зэрэг
зөрчил илэрсэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж