
Түүнийг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн байж болзошгүй гэх үндэслэлээр Польш улсад амралтаараа явж байхад нь саатуулсан юм. Тухайн үед ЭСЯ-наас Польшийн Хилийн цэргийн алба, Люблин дэх прокурорын газар манай Гадаад харилцааны яамны Консулын газарт “Польшийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дугаар зүйлийн нэг болон 285 дугаар зүйлийн нэгийн 1,2-т заасныг тус тус үндэслэн Люблин дэх Баруун Люблин дүүргийн шүүх А.Батсайханыг гурван сарын хугацаагаар саатуулан хорих арга хэмжээ авлаа” гэх албан бичиг хүргүүлж байв. Гэхдээ түүнийг долоо хоногийн дараа батлан даалтад гарган сулласан билээ.