Могол угсаатныг сурвалжилсан нь - Үмэсао Тадао | News.MN

Могол угсаатныг сурвалжилсан нь – Үмэсао Тадао

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Могол угсаатныг сурвалжилсан нь – Үмэсао Тадао

МОГОЛ УГСААТНЫГ СУРВАЛЖИЛСАН НЬ (Монгол орчуулга)
Зохиогч: Үмэсао Тадао
Орчуулагч: Бэсүд П. Наранбаяр
Төслийн удирдагч: Туульч-Өөлд Д. Сайнбаяр
Ариутган шүүсэн: Др. Проф. Урианхан Ш. Чоймаа, Олхонууд П. Баярмагнай
Ивээн тэтгэсэн: Цахим Өртөө Холбоо
Орчуулгын эрх © 2011 он Инжинаш хэвлэлийн газар
ISBN 978-99962-885-0-1

Өмнөх үг

Нэгэн
цагт дэлхийн хамгийн агуу эзэнт гүрнийг байгуулж явсан Монголчууд бид
манжийн дарлал, коммунизмын дарангуйллын он жилүүдийг ардаа орхиж,
хавтгай дэлхийн хөлгүй даяаршлын эринтэй золгож, дэлхийн мэдлэгийн
сантай саадгүй харилцах болсноор их түүхээ шинэ өндөрлөгөөс эргэн харж,
өөрсдийн үүсэл гарал, туулж ирсэн түүхэн замнал, үндэстний айдентити,
онцлог шинж тэмдэгээ хайж эрэлхийлэх жам ёсны шалгууртай нүүр тулжээ.

Чухамдаа
1999 онд АНУ, Их Британи, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын их дээд
сургуулиудад сурч, эрдмийн ажил эрхэлж байсан монгол залуусын үүсгэн
байгуулсан Монгол туургатны Цахим Өртөө Сүлжээ (www.tsahimurtuu.mn) нь
тун удалгүй дэлхийн олон оронд тархан суусан монголчуудын мэдээлэл
солилцооны гүүр болсон төдийгүй монгол угсаатан, монголч түмнийг
холбосон цахим орон зай болсон юм.

Дэлхийн өнцөг булан бүрт
ажиллаж, сурч, амьдарч асан Цахим Өртөө сүлжээний мянга мянган гишүүд
цахим шуудангийн сүлжээгээр өртөөлж өөрсдийн түүх, соёл, зан заншлын
талаар мэдлэгээ солилцож, цэц булаалдаж, чамгүй хэлэлцүүлэг өрнүүлсээр
өнөөг хүрсэн нь өнөөх л цаг үеийн шаардлагаар үүссэн их эрэл хайгуулын
нэгээхэн илрэл болсон хэмээн бодогдмуй.

2006 онд хуралдсан Их
Британий Монголчуудын уламжлалт “Монгол орны хөгжилд” II чуулганаар
хэлэлцэгдэн "Цахим Өртөөний нэрэмжит шагнал" хүртсэн Кембрижийн их
сургуулийн Др. Дуламын Бум-Очирын “Хайлж буй Дээд Монгол” судалгааны
бүтээлийн илтгэлд: "Коммунизм гэдэг томоохон арал живж үгүй болох цагт
сүүлийн хэдэн жил бид дэлхийд гарах гүүрээ бэлдэж монгол гэдэг түүнээс ч
жижигхэн арал дээрээ жаахан сууцгаалаа. Ингээд бодохлоор бидний орчин
үеийн шинжлэх ухаан эзгүй арал дээр байгаад байх шиг санагдана. Барууны
олон оронд монгол оюутнууд суралцаж, олон эрдэмтэд айлчилж мэдээлэл
солилцож эхэлж буй энэ үед хүмүүс бидний судлаад яриад байдаг олон
зүйлийг аль хэдийнээ барууныхан судалчихсан ярьчихсан, харин бид
мэдээгүй өнгөрчихсөн байгаатай нүүр тулсан биз ээ. Ийнхүү шинэ соргог
мэдээлэлтэй нүүр учрах бүрийдээ олсон, дуулсан, сонссон мэдсэнээ
мэргэжил нэгт номын нөхөд, оюутан залуучууд, цаашилбал монгол түмэндээ
дуулгаж хуваалцмаар, түгээмээр, дэлгэрүүлмээр санагдах нь хэн бүхэнд
тохиолдсон байх. Энэ бол арал дээр байснаа мэдсэний нэгэн илрэл гэлтэй.
Энэ бол монгол хүний оюуны чадал сулаас болсон хэрэг биш харин ч нийгэм
түүхийн эгзэгтэй нугалаанд хавчигдан хашигдсан бидний аугаа их түүхийн
нэгээхэн жижиг хугацаа юм." хэмээсэн нь юутай үнэн.

Энэхүү асар
том мэдлэгийн сан, шинжлэх ухааны орон зайг нөхөх Social Anthropology
буюу Нийгэм-соёлын хүн судлал нь манай оронд сая дэлгэрч эхэлж буй нь
олзуурхууштай.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд олон нийтийн танин
мэдэхүй, боловсролд чиглэгдсэн олон ангит баримтат кино, эрэн сурвалжлах
баримтат нэвтрүүлгүүд гарч эхэлсэн нь тун ч сайшаалтай. Тухайлбал oлны
анхаарлыг нэлээд татаж чадсан NTV телевизийн "Монголоо хайсан Монгол"
цуврал баримтат кино, ТАСАМ ТББ-ын "Тархан суурьшсан Монголчууд" цуврал
нэвтрүүлгийг энд дурдаж болно.

Үүнийг тэрлэгч миний бие "Монголоо
хайсан Монгол" төслийн хүрээнд Энэтхэг, Афганистан улсуудад баримтат
кино хийх ажлаар аялах зуур Афганистаны Кабул хотын Марафат дунд
сургууль, Бамиян мужийн уулсын агуйд аж төрөх монгол төрхтэй, монгол
хэлний зарим үгс, монгол зан заншлын зарим төсөөтэй чанарыг өдгөө хүртэл
тээж яваа хазара үндэстнүүдтэй танилцах завшаан олдож, улмаар Цахим
Өртөө Холбоо ТББ-аас шилэгдмэл гурван хазара оюутанд “Цахим Өртөөний
нэрэмжит тэтгэлэг” олгосон билээ. Өдгөө эдгээр оюутнууд МУИС-д суралцаж
буй бөгөөд хоёр нь гадаад харилцаа, нэг нь антропологийн чиглэлээр
амжилттай суралцаж байна.

Тийм ээ, өнөөдөр бид хазарачууд монгол
угсаатай эсэх, монголчууд хазарачууд нэг өвөг дээдэстэй эсэх, эсвэл
зүгээр л түүхийн нугачаанд хоорондоо холбогдсон ард түмэн эсэх талаар
баттай хэлж чадахгүй байна. Эдгээр оюутнууд Монголд суралцаж байгаа нь
чухамдаа хоёр ард түмний хоорондын харилцааг, бидний эрэл хайгуулыг шинэ
шатанд авчрах нэгээхэн алхам болж, хазара судлалын шинэ салбарын эхийг
тавихыг үгүйсгэх аргагүй юм.

Чухам энэ л үест Цахим Өртөөний анд
П.Наранбаяр Япон улсын Киотогийн их сургуульд суралцах ахуйдаа
сургуулийнхаа номын санд Японы алдарт эрдэмтэн Үмэсоа Тадао гуайн "Могол
үндэстнийг сурвалжилсан нь" хэмээх хагас зуун жилийн өмнө бичсэн онц
сонирхолтой аян замын тэмдэглэлийг олж уншсанаа хуучилж, улмаар уг
бүтээлийг япон хэлнээс хөрвүүлж уншигч танаа хүргэхийг зорьсон билээ.

Инжинаш
хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлж буй "Могол үндэстнийг сурвалжилсан
нь" номын монгол орчуулга таны оюуныг мялааж, монголчуудын нийгэм-соёлын
хүн судлалд бас нэгэн шинэ хуудас нээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Номыг
орчуулах явцад ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн Үмэсоа Тадао (1920-2010)
гуайд монгол нүүдэлчин ахуй, амьдралын хэв маягийг судалж, улмаар
моголчуудын ертөнцийг нээн, монголчууд бидэнд моголчуудын тухай
тэмдэглэлээ үлдээсэнд чин сэтгэлээс талархаж байна.

Мөн энэхүү
номыг ивээн тэтгэсэн Монгол улсын үнэн хүчит заан Мойл хэмээх Эрдэнийн
Зундуй агсаны гэр бүл, төрөл төрөгсдөд гүн талархал илэрхийлье.

Туульч-Өөлд Д.Сайнбаяр
Цахим Өртөө Холбооны УЗ-ийн дарга
2011.03.22

http://www.sainbayar.com/

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

za zao 2012-02-15 62.178.103.91

baatar bolio
dolignoh hamgiin muuhai

Avatar

za zao 2012-02-15 62.178.103.91

baatar bolio
dolignoh hamgiin muuhai

Avatar

Анхаа 2012-02-15 58.18.168.116

Та нар маргалдахаа боль. Учир нь энэ номон дээр Хазаруудын тухай бараг гардаггүй юм. Моголчууд бол тэднээс өөр. Эхлээд номоо худалдаж аваад унш.

Avatar

Анхаа 2012-02-15 58.18.168.116

За залуусаа энэ номыг эхлээд уншчих дараа нь сэтгэгдэлээ бичээрэй. Тэгээд дараа нь Моголчуудын тухай сайн ойлголттой болноо. Дашрамд япон хэлнээс орчуулсан залууд баярласанаа илэрхийлье.

Avatar

tt 2012-02-15 202.179.20.190

chi omxii kazak u? xazaruudad bayn olgiid gazar olgoe

Avatar

DDD 2012-02-15 202.126.91.172

Энэ ийм байхыг огтүгүйсгэхгүй. Яагаад гэвэл түүхийн нэгэн үед тэмцэн босч нугаран унаж байсан өвөг дээдсүүд минь дэлхийн дайдад хөл таьж дийлж явахын үест нэг хэсэг хүн таслагдан үлдсэн байхыг хэн чүгүйсгэхгүй шүү дээ. Миний сонссоноор АНУ-гийн Альяскийн индианчуудын ярианд монгол үгс байдаг иухай би нэгэнтээ уншиж байснаа санаж байна. Бүр Тилингит гэдэг омог овог ч байж болох байдаг гэнэ лээ. Тэр нь манай Тэлэнгэд овог биш гэж үү. Монголчуудын тоглодог Бажмй гэдэг хөлөгт тоглоомыг яг манайд тоглодог дүрмээр тоглодог , нэр нь Пажингаа гэдэг гэнэ гэсэн мэдээллийг олон жилийн урд хаанаас ч билээ уншиж байсан сая санаанд орж ирлээ. Ингээд бодоход газар зүйн их нээлтээс олон зууны урд Берингийн хоолой битүү Ази Америк хоёр хоорондоо холбоотой байхад монголчууд Аляаскад суурьшсан байгаад дараа нь таслагдаад үлдчихсэн байх талтай гэж нэгэнтээ уншсанаа санаж байна. Тэхээр дээрхи нийтлэлд дурдагдсан Хазара овогтнууд монголын тасархай байхыг огт үгүйсгэхгүй. Энэ чинь ердөө л манай улсын хаяан

Avatar

Зочин 2012-02-15 202.179.20.235

Хазар монгол биш гэдгийн шухаан нотлосон шүү.

Avatar

Зочин 2012-02-15 202.9.43.84

Yamar ch bsan iran heltei humuus bdag gej unshij bsiin bna. gehdee naiman barlas ene ter gd mgl nertei ovog aimguud bdag gej bnlee. Bugdeeree mgl bish ch gesen mgl garaltai aimguud oron nutgiin tsoonh bolson iran helt humuusteu negdsen bj bolzoshgui gej wiki deer bichsen bnlee

Avatar

Зочин 2012-02-15 202.9.43.84

Yamar ch bsan iran heltei humuus bdag gej unshij bsiin bna. gehdee naiman barlas ene ter gd mgl nertei ovog aimguud bdag gej bnlee. Bugdeeree mgl bish ch gesen mgl garaltai aimguud oron nutgiin tsoonh bolson iran helt humuusteu negdsen bj bolzoshgui gej wiki deer bichsen bnlee

Avatar

Зочин 2012-02-15 103.23.48.2

Хазара Монгол биш байж болно. Ижил төрх, хэл яриа, зан заншилыг юу гэж тайлбарлах вэ? Урьд өмнө 1500 жилээс өмнө ямар нэг йбөдолр гэдэг угсаанаас салбарласан байж болохгүй юм уу? Монголчууд гэхээр дэлхий дээр олон тоотой, хамаатан садан ихтэй байж болохгүй ямар шалтгаан байгаа бэ?

Avatar

zochin 2012-02-15 91.176.194.81

hazaruud bol mongol ugsaatan bishee?? bvr 5 zuun hazariin haant uls gej omond oros buyu hoid kabkaziin ard baisan shu de. bas delhiin tom erdemted hazariin mongol garaltai gej vzdeggui, tvvhiin shinjileh uhaan hvvleen zoshboorogdoogui bgaa.enthegt baisan 2000 jiliin omonoo kushanii haant ulsad azi torhtoi buddiin shashintai ard tvmen bsanii udam ugasaa gej vzdeg.odooo afgand 6 say, irand 1 say pakistan 0.5 say amerik , baruund 0.5 say bnaa.

Avatar

zochin 2012-02-15 91.176.194.81

hazaruud bol mongol ugsaatan bishee?? bvr 5 zuun hazariin haant uls gej omond oros buyu hoid kabkaziin ard baisan shu de. bas delhiin tom erdemted hazariin mongol garaltai gej vzdeggui, tvvhiin shinjileh uhaan hvvleen zoshboorogdoogui bgaa.enthegt baisan 2000 jiliin omonoo kushanii haant ulsad azi torhtoi buddiin shashintai ard tvmen bsanii udam ugasaa gej vzdeg.odooo afgand 6 say, irand 1 say pakistan 0.5 say amerik , baruund 0.5 say bnaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж