Валентины өдөр 6000 хос гэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Валентины өдөр 6000 хос гэрлэжээ

Мексик улсын Чиуауа мужид Гэгээн Валентины өдрөөр 6242 хос гэрлэлтээ бүртгүүлсэн талаар РИА Новости агентлаг мэдээлэв.

Латин америкийн орнуудад Гэгээн Валентины өдрийг Хайр сэтгэл болон найрамдлын өдөр гэж нэрлэдэг байна. Чиуауа  мужийн зарим хот болон Сьюдад – Хуаресе хотод маш олон тооны хурим болсон бөгөөд Сьюдад – Хуаресе хотод 3121 хос хуримаа хийсэн нь тус хотод нэг жилд хуримладаг хосын тоотой дүйж байгаа юм.

Мужийн Захирагч хуримын ёслолын үеэр чанга яригч барьж, нийт хосуудаас “Гэр бүл болоход бэлэн үү, насан туршдаа хамтдаа байх уу” гэх уламжлалт асуултыг асуусан бөгөөд мянга мянган хосын “тийм” гэсэн хариулт цуурайтсан гэнэ. Мужийн Засаг захиргаанаас энэ онцгой өдөр гэрлэсэн хосуудад гэрлэлтийн бүртгэлийн төлбөрөөс чөлөөлж, бэлэг барьсан ажээ.

Сонирхолтой нь, зарим хосууд хамтдаа хэсэг хугацаанд хамт амьдарч, өөрсдийгөө гэр бүл зохиоход бэлтгэсэн байжээ. Хамгийн ер бусын гэрлэлт нь хамтдаа 60 жил амьдарсан 84 настай Роберто Серда эхнэр 82 настай Ремедиос Эрнандес нар албан ёсны гэр бүл болсон аж.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж