Метаны гидрат нь хортой ч эрчим хүчний эх үүсвэр

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Метаны гидрат нь хортой ч эрчим хүчний эх үүсвэр

Япон улс дэлхийд анх удаа далайн гүнд метаны гидрат олборлох туршилтыг өнөөдрөөс эхлүүлж байна. Олборлолт явуулах судалгааны тусгай багийн “Тикю” шумбагч онгоц нь Номхон далайн төв хэсэгт байрлах Хонсю арлаас өмнө зүгт 70 км гүн өрөмдлөг хийх юм байна. Тус баг нь далайн ёроолд 260 метрийн гүн рүү дөрвөн удаагийн өрөмдлөг хийх үүрэгтэй юм. Онгоц шумбасан далайн хэсэг нь ойролцоогоор 1000 метрийн гүнтэй. Нефть, байгалийн хий олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Японы томоохон корпораци энэ үйл ажиллагааг явуулж байгаа аж.  Туршилтын томоохон олборлолтыг ирэх жилийн 2-3 дугаар сард хийхээр төлөвлөжээ.

Хэрэв туршилт амжилттай явагдаж чадвал 2018 оноос жинхэнэ олборлолтоо эхлүүлэх гэнэ. Нагоягийн ойролцоох энэ газар нутагт метаны гидратын нэг их наяд куб метр нөөц бий гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Япон улсын байгалийн хийн 10 жилийн хэрэглээг бүрэн хангахуйц хэмжээний гэсэн үг. Одоогоор энэ “бүтээгдэхүүний” үнийг тогтоогоогүй байгаа юм. Тус улс нь эрчим хүчний томоохон импортлогч орон. Далайн ёроолд их хэмжээний метаны гидратын нөөц байгааг 30-аад жилийн өмнө эрдэмтэд олж тогтоосон ба эрчим хүчний шинэ эх үүсвэртэй боллоо гэж зарлаж байжээ. Метаны гидратын нөөц нүүрс, газрын тос, байгалийн хийн нөөцийг нийлүүлсэнээс 2-3 дахин их байдаг байна.  

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж